avatar

2012-11-05,20:35

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн  үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ. Есөн гайхамшигт нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал ирснээс Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүн 20 нэрсийг сонгож та бүхэнд танилцуулж байна.
Монголын есөн гайхамшгийг тодруулах нь эх орноо хайрлан хамгаалах төдийгүй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон боломж бий болох ач холбогдолтой билээ.
Ингээд та бүхэндээ Монголын есөн гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон үзэсгэлэнт газруудаас Шинжээчдийн олон нийтэд санал болгож буй 20 саналын жагсаалтыг хүргэж байна.
-Байгалийн үзэсгэлэнт газрууд-
1. Бурхан Халдун Уул
Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул.
2. Хөвсгөл нуур

Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь  болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
3. Хэрмэн цав

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг.
4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол
Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ.
Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхолыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх цаст мөсөн гол.
5. Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м . Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.
6. Тэрхийн Цагаан нуур, Хорго

Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм.

Тэрхийн Цагаан нуур д.т.дээш  2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
7.Увс нуур,  Их нууруудын хотгор

Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино.  Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг.  Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
8. Хонгорын гол, Хонгорын элс

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-15 км өргөнтэй, 10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах Хонгорын гол, сэрүүн булаг, Ар гангаадаг нуур оршдог. Салхинд хүнгэнэн дуугарах Дүнгэнээгийн элс бас бий.
9. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт Тарбозаврын бүтэн араг яс
Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм.
10. Баянзаг, Улаан эрэг
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соёлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.
11. Монгол Дагуурын ДЦ Газар
1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад авсан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурванзагал, Дашбалбар сумпын зааг нутагт Б хэсэг нь оршино. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогорууны 6 нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд хамгаалалтад орвол зохих 200 газрын нэг.

-Хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалт газрууд-

1.Монголын анхдугаар Богд Занабазарын шилдэг уран бүтээлүүд

Өндөр гэгээн Занабазарын Очирдарь, Майдар, Дарь эх, Язгуурын таван бурхан, найман мөнгөн суварга тэргүүтэй, ухааны ур, гарын ид шалгасан алдарт бүтэн цутгуур болон зургууд байдаг.
2.Гандан хийд дэх Мэгжид жанрайсэг бурхан

1911 онд энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсаг/Аръяабало/ бурханд зориулан сүм босгохыг VIII Богд Жавзандамба зарлиг буулгасан. Барилгын ажилд 236000 лан мөнгө зарцуулсанаас100 000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулжээ.1913 онд дууссан. Дэлхийн 2-р дайны үед бурханыг буулгаж Орос руу сумны үйлдвэрт ачуулсан түүхтэй. 1996 онд Жанрайсаг бурханыг дахин бүтээж, сүмийг шүтээний газар босгосон. Өнөөдөр Жанрайсаг бурхан нь байшин дотор байдаг хамгийн том бурхан хэмээн тооцогддог.
3. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг

Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд тэр нь одоогоор Монголд төдийгүй Төв Азийн Хүй нэгдлийн урлагийн голoмт хэмээн зүй ёсоор тооцогдож байна. Агуйн хананд ан амьтан мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Агуйн өндөр 2.5м ханатай байна.
4. Ноён уулын Хүннүгийн булш
Төв аймгийн Батсүмбэр сум УБ хотоос зүүн хойт зүгт 140 км-т Төв аймгийн нутагт Ноён уулын булш буюу Хүннүгийн их хаадын хориг гэж нэрлэгдсэн нийтдээ 200 гаруй булш бүхий газар байдаг. Энэ дурсгалыг 1912 онд “Монголор” алт олборлох нийгэмлэгийн техникч Баллод гэгч алтны судал хайж яваад нээсэн байна. 1923 онд Оросын эрдэмтэн П.Козлов Хүннүгийн хаадын эдгээр булшны заримыг малтан эд өлгийн ихээхэн зүйлийг олсон бөгөөд түүний ихэнх нь Санкт-Петербургийн Эрмитажид, багахан хэсэг нь Төв музейд байдаг.
5. Орхоны хөндийн байгаль, түүх, соёлын цогцолбор
Хар Хорум хот, хөшөө дурсгалууд орно.
6. Хэнтий аймаг Бат ширээт сум
Рашаан хад Рашаан хад нь Төв ази, Монгол орны шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цагийг хамааруулсан түүхийн өргөн зайг тандан судлах, баялаг дурсгалын цогцолбор. Энд чулуун зэвсэг, хадны сүг зураг, элдэв цаг үед хамааралтай бичээс, хүрэл болон төмөр, хүннүгийн үеийн булш олон арваараа байдаг.
7. Женко турын 13-р зуун, Алтан ташуур цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ сум Гурван мэргэдэд эхнэр хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлaхаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 м өндөр хөшөө баригдсан нь хамгийн том Чингис хааны морьт хөшөө. 13-р зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог. Энэхүү цогцолбор нь 13-р зууны монголын амьдарлыг харуулсан ба Өртөө улаа харуулын отог, Урчуудын отог, Номын өргөө, Бөөгийн отог, Малчны отог, Хааны өргөө зэргээс бүрдэнэ.
8. Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөө
Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд -  Энэ нь Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билг‎ээ хаан (683-734) болон Культегин (Түр‎эгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрд‎энэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түр‎эгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бич‎ээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Архангай аймаг Хашаат сум .
Хар балгас хотын туурь – Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Эн‎‎э хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж ‎эхэлсэнээр үүсг‎эжээ. Хар балгас нь Уйгурын ‎эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ. Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүд‎элчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм х‎эрэм барьж байжээ. 840 онд Х‎эргэсүүд довтолсноор ‎‎эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг ‎эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна. Анх 1889 онд Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олсон. 1975 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын хэсгийнхэн руни бичээстэй болохыг тогтоосон. Нүүрэн талдаа 103 үсэг зурлага, 22 цэгийг 20-50см урт богино харилцан адилгүй 12 мөр болгон цохисон байна.
Культегений хөшөөний өндөр 3.33м, өргөн 1.32м, 0.46м зузаан ба Түрэгийн хаан Билгэ дүү Культегиний гэгээн дурсгалд зориулан босгуулж, үгийг Культегиний ач Йолуг тегин 20 хоног сийлжээ.
9. Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум. Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн Хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1727-1736 онд барьжээ.

Баян-Өлгий аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд-2

Бураатын даваа. Ховдоос Өлгий орох замд Хонгиогийн голыг өгсөж, Толбо нуурын Хонхор луу орох замд Хатуугийн голын эхний уулын урд доогуур давах даваа. Бас Хонгор Өлөнгийн даваа гэдэг. Цайр уулын хажуу талд оршдог. Мянганы зам төслийн хүрээнд уг даваагаар дамжих замыг засаж сайжруулсан байна.


Борбургас гол. Сийлхэмийн нуруунаас эх авч зүүн урагшаа урсан, Согоогийн голд нийлэх гол.
Борбургасын тал. Ховдын цутгал Согоогийн голын хойд биеэр Борбургасын адаг хавиар орших тал.
Борбургасын гол. Алтайн нуруун дахь Тал нурууг дамжин 80 км орчим урсаад Сагсай голд цутгадаг.
Далайн хөлийн уул. Баян-Өлгийн нутагт Тал нуурын хойд эргээр орших 3296 м өндөр уул.

Дөрөө нуур. Монгол Алтайн ууланд Дэлүүний голын эхээс хойш, Дэлүүний уулаас баруун хойш 2374 м өндөрт орших нуур. Урт өргөн нь 4-10 км. 14 ам.дөр.км талбайтай.
Дэлүүн гол. Алтайн нуруунаас эх авч урагшаа 60 орчим км урсаж, Дэлүүн сумын төвийн ойролцоо Чигиртэй голтой нийлж Буянт гол болно.

Дэлүүн уул. Алтайн нурууны хэсэг бөгөөд Хөхсэрх уулын баруун хойшоо муруйсан төгсгөлд оршдог. Хамгийн өндөр цэг нь 3758 м өндөр уул.
Дэлүүний Эх уул. Монгол Алтайн гол нурууны хэсэг Хөхсэрх нурууны хойд залгаа, Дэлүүн, Шураг голын эхэнд Ховд сумын төвөөс баруун тийш орших 3787 м өндөр уул.

Таванбогд уул. Манай улсын хамгийн баруун хязгаарт гурван улсын хилийн уулзварт, Алтайн нурууны хамгийн өндөр цэгийн нэг болж оршдог бөгөөд 113 ам.дөр.км. талбай бүхий мөнх цас, мөсөн голтой тахилгатай том уул юм. Таванбогд уулаас зүг бүр тийшээ том уулнууд салбарлаж гардаг. Таванбогд уулын хамгийн өндөр цэг нь Хүйтэн (Найрамдал) оргил 4374 м юм. Таванбогд уул нь голчлон хувирмал занар, бялхмал боржингоос тогтсон. Хажуу нь бутан (тарваган хусан) ширэнгээр бүрхэгдсэн. Өмнөд хажуугаараа голын хөндийд нь хар модон ойтой. Потанин, Прежвальский зэрэг мөсөн голууд бий.
Таван оргилтой учраас Таванбогд гэж нэрлэдэг. Таван оргил нь Хүйтэн, Мөст, Таванбогд, Ямаат, Аргалант эдгээр болно. 3 улсын хилийн эдгээр таван оргилыг Алтайн мөнх цаст 13 оргилын нэг гэж үзэж болно. Гурван улсын хилийн уулзвар болох оргил нь 4082 м өндөр юм.

alt


Цамбагарав уул. Монгол Алтайн нурууны салбар, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгийн заагийн Гурванцаст уулын зүүн хойд захын оргил 4165 м өндөр тахилгатай мөнх цас мөсөн голтой уул. Мөс судлалын ач холбогдолтой. Цамбагарав уулыг 2000 онд 1109 ам.дөр.км талбайгаар Байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авчээ.

Мөст уул. Алтайн нурууны мөнх цаст 13 оргилын нэг. Даян нуураас баруун тийш Хоргон нуураас урагш Улсын хил дээр оршино. Хамгийн өндөр оргил нь Өндөрхайрхан 3943 м. Энэ ууланд 19 ам.дөр.км. талбайтай мөнх цас, мөсөн гол бий.
Мөст уул. Баян-Өлгийн Цэнгэлхайрхан уулын зүүн талд залгаа орших 3120 мөндөр уул.

 


бичсэн: undrakh төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax